Л.Эрдэнэчимэг мөөгний бизнесийг цэцэглүүлэх гэнэ

2017/05/09
Өнгөрсөн онд Төрийн ордон дахь ажлын өрөөндөө наргиж суугаад "маазарсан" бичлэг нь олонд цацагдаж сонгуулиар санамсаргүй ялагдал хүлээсэн Л.Эрдэнэчимэг мөөг тарих сургалтанд хамрагдсан тухайгаа цахимын найзууддаа дуулгажээ. Төрийн ордноос явж суудлаасаа буусан тэрээр хүлэмжинд цагаан мөөг тариалан, бизнес хийж суугаа гэнэ.

Тэрээр "Энэ талаараа “Мөөг тарих сургалтандаа суучихлаа. Үйлдвэрийн барилгаа эхлүүлчихлээ. Удахгүй та нарыгаа монгол хөрсөнд ургасан цагаан мөөгөөр дайлна аа” хэмээн өөрийн зургаа оруулсан байна. Экс гишүүн олон төрлийн бизнестэй. "Монос" эмийн сангийн салбарууд экс гишүүнийх гэдгийг мэдэхгүй хүнгүй. Тэгвэл тун удахгүй салбар эмийн сангуудаараа мөөгний бизнесээ цэцэглүүлэх бололтой.



Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна