Бангладеш улс эдийн засгийн хөгжлөөрөө Азид тэргүүлж эхэллээ

2017/05/09

5-р сарын 7-ны өдөр Daily Star сонинд Бангладеш улс эдийн засгийн хөгжлөөрөө Азид тэргүүлж эхэлсэн талаар мэдээлэл дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Азийн хөгжлийн банк байгуулагдсаны 50 жилийн ойд нийт 67 гишүүн орноос ирсэн төлөөлөгчид хуралд оролцож, Азийн эдийн засгийн хөгжил болон стратеги байгуулах асуудлуудыг хэлэлцсэн байна



Энэ үеэр Азийн Хөгжлийн Банкны ерөнхийлөгч Такехико Накао: "Хятадын эдийн засаг тэнцвэртэй өсөж байна. Харин Бангладеш, Энэтхэг, Мьянмар, Филиппин, Вьетнам зэрэг шинээр хөгжиж буй 6 орны эдийн засаг хурдтай өсч, Азийн эдийн засгийн шинэ өсөлтөд хүч сэлбэж байна. Цахилгаан эрчим хүч, зам харилцаа зэрэг дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, Азийн бүс нутгийн тогтвортой өсөлтийг хангаж, байгалийн гамшиг болон цаг уурын өөрчлөлтийг үр ашигтай зохицуулж, олон гишүүн орнууд хамтдаа зорилго нэг зүтгэж, тогтвортой хөгжилтэй Ази Номхон далайг байгуулах болно " гэжээ.



Бангладешийн Сангийн сайд Абул Мал Абдул Мухит АХБ-аас Бангладеш улсын хөгжилд үзүүлсэн туслалцааг өндрөөр үнлэв. Учир нь АХБ ирэх 5 жилд Бангладешт 8 тэрбум ам.долларын хөгжлийн тусламж олгохоор болжээ. 



Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна