Дүрвэгсэд сууж явсан хоёр усан онгоц живж, 245 хүн амиа алджээ

2017/05/09
Газрын дунд тэнгист дүрвэгсэд тээсэн хоёр онгоц живсэн хэрэг гарчээ. Онгоцонд нийт 302 хүн байснаас 57 нь аврагдаж, 245 хүн амь насаа алдсан буюу сураггүй болсон гэжээ.



132 дүрвэгсэд сууж явсан онгоц Газрын дунд тэнгисийн олон улсын нийтийн тэнгист живж, 50 хүнийг нь аварч Италийн Сицили аралд хүргэсэн байна. Бусад эмэгтэйчүүд, хүүхдүүдийг оролцуулсан 82 хүн нь амиа алдсан байж магадгүй байна. Мөн 7-нд 170 дүрвэгсэд тээсэн онгоц Ливийн ойролцоо тэнгист живж, 163 хүн амиа алдсан буюу сураггүй болсон байна.
 

НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан газрын статистик мэдээгээр 2016 онд 300 мянган дүрвэгсэд Газрын дунд тэнгисээр дамжин Итали, Грек орсноос наад зах нь 5000 хүн замдаа амиа алдсан байна. Харин 2017 он гарснаас хойш 20 мянган дүрвэгсэд Газрын дунд тэнгисээр дамжин Итали хүрэх замд 520 хүн золгүй байдлаар амь насаа алдсан байна.
 

Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна