Энэ жил 28 их дээд сургууль, 35 ЕБС эрдмийн баяраа тэмдэглэнэ

2017/05/09
Оюутан, сурагчдын төгсөлт, хонхны баяр болохтой холбогдуулан Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбоо хамтран хэвлэлийн бага хурлыг хийсэн юм. Эдгээр байгууллагууд хамтран “Төгсөлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ нь хүүхэд, залуусыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой.

Улмаар "Сайн үйлс саруул ухаанд хөтөлнө" гэсэн уриалга бүхий уг арга хэмжээний хүрээнд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/147 дугаартай "Эрдмийн баяр"-ыг тэмдэглэх тухай тушаал, Нийслэлийн Боловсролын Газрын 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан зөвлөмжийг баримтлан ажиллахыг сургуулийн захирлуудад үүрэг болгосон байна.

Арга хэмжээний хүрээнд нийслэлд 28 их дээд сургууль, 35 ерөнхий боловсролын сургууль эрдмийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэх аж. Эрдмийн баярыг тэмдэглэхдээ хүүхдүүд сурсан мэдсэн зүйлээ эцэг эхчүүддээ тайлагнах, тэргүүний сурагчдыг алдаршуулах талаар анхаарч ажиллах, эрдмийн баярыг тохиолдуулан сурагчдаас мөнгө хураах зэргийг болиулах чиглэл өгч ажиллаж байгаа ажээ.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна