Доналд Трамп "Холбооны мөрдөх товчоо"- ны даргыг халжээ

2017/05/10
Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээлснээр, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тушаал гаргаж FBI буюу холбооны мөрдөх товчооны дарга Жеймс Комийг ажлаас нь огцруулжээ. Тэрээр Хууль зүйн газрын дарга Жефф Сайсон, дэд дарга Род Розенштайн нарын санал болгосны дагуу энэ шийдвэрийг гаргасан хэмээн цагаан ордны мэдэгдэлд тэмдэглэжээ. АНУ шинэ ерөнхийлөгчөө хүлээн авснаас хойш маш олон эрсдэлтэй нүүр тулгараад байгаа юм. Хэд хэдэн орнуудтай дипломат харилцаагаа цуцалж, цагаачлагчдыг эх орноосоо хөөн явуулж, тэр ч бүү хэл хилээ хаах талаар маргаан дэгдээж байсан юм. 

Доналд Трамп засгийн эрх барьж эхэлснээс хойш маш олон албан тушаалтнуудыг ажлаас нь халж, оронд нь өөрийн талын хүмүүсээр хүрээлэл үүсгэж байгаа нь олны дургүйлийг төрүүлээд байгаа юм. 


Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна