Миранда Керр болон Эван Спигел нар хуримынхаа товыг зарлажээ

2017/05/15

“Snapchat”-ийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн залуу тэрбумтан Эван Спигел, Викториа Секретийн сахиусан тэнгэр Миранда Керртэй үеэрхээд гурав гаруй жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Хосууд 2016 оны 7-р сард сүй тавьсан бөгөөд хуримынхаа товыг зарласан байна. 
 

34 настай Миранда Керр өмнө нь жүжигчин Орландо Блүүмтэй гэрлэсэн ч 2013 онд салсан юм. Тэд нэг охинтой юм. Харин 25 настай Эван Спигел 2014 онд Мирандатай танилцан тун удалгүй өөрийн болгож авсан гэдэг. 
 

11 насны зөрүүтэй хосууд ямартай ч олны нүднээс далд бөгөөд тансаг газар тэрбумтнуудын замналаар хуримаа хийхээр төлөвлөж байгаа талаар harpersbazaar.com сайтаас онцолжээ.

Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна