​ Конго улсад Эболагийн халдвар авсан тохиолдол дахин гарав

2017/05/15

ДЭМБ 13-нд мэдэгдэл хийв. Уг мэдэгдэлд Конго улсын засгийн газар саяхан Эбола вирусын халдварт өвчний тухай асуудлаар ДЭМБ-д ханджээ, өнөөг хүртэл 11 хүн эбола вирусын халдвар авсан тохиолдол гарснаас 3 хүн нас барсан ба нас барсан 1 хүний эбола вирусын халдвар авсан нь оношлогджээ. 
 
Үүнд ДЭМБ-ын байгууллагын зүгээс: Шинээр гарч мэдэх Эбола вирусын халдварын байдал тодорхой бус байна. Талууд хяналт шалгалт, эрсдэлд сайтар үнэлгээ өгч, дүн нотолгоогоо даруй нийтлэх хэрэгтэй гэжээ. 
 
2014 онд, Баруун Африкт Эбола вирусын халдвар анх гарснаас хойш, нийт 11 мянган хүн тус өвчний улмаас амь насаа алдсан бөгөөд Конго улсад халдвар авсан 66 тохиолдол гарснаас 49 хүн нас баржээ. 

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна