Доналд Трамп Ойрхи Дорнодод айлчилна

2017/05/15

АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүйн албаны туслах Герберт Макмастерийн мэдэгдсэнээр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ойрх дорнодын анхны айлчлалаараа, терроризмтой тэмцэн, бүс нутгийн энх тайвныг хамгаалахыг тус бүсийн холбоотнуудаасаа шаардана гэжээ.

Герберт Макмастер мөн өдрийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Дональд Трамп энэ сарын сүүлээр Саудын араб улсад айлчлах үеэр Ойрхи Дорнодын холбоотнууддаа хандан, тус бүсийн энх тайвныг хамгаалахдаа "зоригтой том алхам хийж", "Лалын улс", Аль Кайда зэрэг террорист бүлэглэлүүдэд цохилт өгөх төдийгүй Иран болон Сирийн засгийн газрын улмаас буй болсон өрсөлдөөн сорилттой тулах хэрэгтэйг шаардах юм гэжээ.

Герберт Макмастер цааш нь хэлэхдээ, Дональд Трамп Израйльд айлчлах үеэр, хоёр орны харилцаа бат бэх гэдгийг онцлох юм. Палестины ерөнхийлөгчтэй уулзах үеэр Дональд Трамп өөрөө Палестины үндэстний эзэн мэдэх эрхээ хамгаалахыг дэмжиж байгаагаа илэрхийлнэ гэв.

Дональд Трамп Ойрхи Дорнодын айлчлалаа өндөрлүүлээд Ватикан, Итали, Бельгид айлчлах юм байна.
Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна