Эммануэль Макрон ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээн авлаа

2017/05/16

Орон нутгийн цагаар 14-нд, БНФУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээлгэн өгөх ёслол болов. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Эммануэль Макрон Францын 5 дахь Бүгд Найрамдах улсын 8 дахь ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авлаа.

Тэрээр ёслолын дараа "Миний бие үүрэгт ажлын хугацаанд францчуудын урт хугацааны турш буурсаар ирсэн итгэлийг дахин сэргээхийн төлөө байх болно, Францын сэргэн мандал эхэлж байна. Бид бүхий л арга хэмжээг авч, Францын амьдрах чадвар, хөгжил цэцэглэлтийг дэмжиж, ажиллахад учрах саад бэрхийг арилган, аж ахуйн нэгж, инновацийг урамшуулан дэмжинэ. Чөлөөтэй, шинэ бүтээмж бүхий соёл боловсролыг буй болгох нь бидний үйл ажиллагааны гол цөм байх болно. Дэлхий болон Европ Францын дуу хоолойг улам ихээр хүндэтгэнэ. Нөгөө талаар Европын байгуулалтыг үргэлжлэн дэмжинэ" гэв.
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна