Доналд Трамп "Улсын нууц задруулсан" хэрэгт оржээ

2017/05/17

Америкийн хэвлэлийн хорооноос Доналд Трампыг Орос улсад "Улсын нууц мэдээ дамжуулсан" гэх хэргээр сэжиглэжээ. Үүнтэй холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 16-ны өдөр цахим хуудсаараа дамжуулан терроризмтой тэмцэх асуудлаар ОХУ-тай зөвшилцсөн гэдэг тайлбар хийжээ
 
Тэрээр өөрийн твиттер хуудаснаа: "Тухайн үед би терроризмтой тэмцэх, агаар аяллын аюулгүй байдал зэрэг асуудлаар Оросын талтай зөвлөлдсөн юм. Миний бие ерөнхийлөгчийн хувиар ингэх бүрэн эрхтэй. Мөн хэт даврагч "Лалын улс", терроризмд цохилт өгөх эрч хүчээ ихээхэн дээшлүүлэхийг би хувиасаа ОХУ-д уриалж байгаа. Мөн би энэ талын мэдээллийг ОХУ-тай хуваалцах бүрэн эрхтэй" гэдгээ мэдэгдэж, хэвлэлийн албаныханд хатуу сануулга өгчээ.
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна