Хятад улс Германд хамгийн олон төсөлд хөрөнгө оруулсан орон болжээ

2017/05/19

Германы Холбооны гадаад худалдаа болон хөрөнгө оруулах газрын "2016 оны гадаадын шууд хөрөнгө оруулалтын тайлан"- д Хятад улс 3 жил дараалан Германд хамгийн олон төсөлд хөрөнгө оруулсан орон болжээ.

Уг тайланд: Хятад улс 2016 онд Германы 281 төсөлд хөрөнгө оруулалт хийсэн. Тус онд гадаадын хөрөнгө оруулагчид Германы 1944 төсөлд хөрөнгө оруулалт хийж, үүнээс 40 хувь нь Европын холбооны орнуудаас оруулсан хөрөнгө байв. Хятадын дараа Америк нийт 242 төсөлд хөрөнгө оруулалт хийж, Швейцар 194, Их Британи 125 төсөлд хөрөнгө оруулалт хийж 2, 3-рт орсон байна.

Мөн уг тайлангийн судалгаанаас үзвэл Хятад улс ойрын хоёр жилийн хугацаанд Герман улсад 3900 гаруй ажлын байр бий болгох болно гэх таамаг төрөөд байгаа аж. 

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна