"Garnier" брэндийн бүтээгдэхүүнийг Хятадад худалдаалахыг хориглолоо

2017/05/21

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “L’Oreal” компани “Garnier” брэндийн бүтээгдэхүүнээ БНХАУ-д худалдаалахаа болино гэж мэдэгдлээ. “L’Oreal” компани “Garnier” брэндийн үсний будаг болон арьс хамгаалагч бүтээгдэхүүнээ БНХАУ-ын зах зээлд 2006 оноос анх гаргаж эхэлжээ. Харин энэ удаад тус компани “L’Oreal Paris”, “Maybelline” брэндүүддээ онцгой анхаарал хандуулахаар болсон байна. 



АНУ болон Европын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд БНХАУ-ын зэх зээл дэх байр сууриа алдахгүйн тулд нэлээд хичээж байгаа ч “Revlon” компани БНХАУ-д бүтээгдэхүүн борлуулах 1100 цэгийнхээ үйл ажиллагааг зогсоохоор болжээ. Мөн “Procter & Gamble” компани тус улсын зах зээл дэх цар хүрээгээ алдаж байгаа талаар мэдэгдэв. 



Garnier брэнд ийнхүү бүтээгдэхүүнээ Хятадад худалдаалахаас татгалзсан нь Хятадын хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлийнхээ гоо сайхны бүтээгдэхүүн ихээр хэрэглэж эхэлсэнтэй холбоотой гэж “Jefferies International”-ийн шинжээч Алекс Хоусон дүгнэсэн байна. Мөн Хятад улсад гадны томоохон брэндийн сав, баглаа боодлыг дуурайн хуурамчаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь LOreal тэргүүтэй дэлхийд алдартай брэндүүдийн нэр хүндийг унагааж байгаа аж. 

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна