Доналд Трамп "Алан хядагчид"-ын талд ажилладаг уу?

2017/05/22

Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 20-нд тусгай нисэх онгоцоор Саудын Арабын нийслэл Риядын нисэх онгоцны буудалд газардаж, АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойших анхны айлчлалаа эхлүүлжээ.
 
Доналд Трамп, Салман Бин Абдулазиз Ал Сауд хаантай хоёр талын харилцаа, Дундад Дорнодын бүс нутгийн тухай хэлэлцээ хийжээ. Тэрээр 21-нд Персийн булангийн орнууд, Араб, Исламын улсуудын удирдагчидтай дээд хэмжээний уулзалт хийсэн ба Саудын Араб, Араб, Исламын орнуудын 55 удирдагчийг дээд хэмжээний уулзалтад урьсан байна.



Доналд Трамп Саудын Арабыг айлчлалынхаа эхний орон болгосон нь Барак Обамагийн засаглалын үед Сири, Ираны цөмийн хэлэлцээр зэрэг асуудлын улмаас тасраад байсан Америк болон Персийн булангийн хоорондын харилцаага сэргээж, терроризмын эсрэг бааз байгуулан, хэт даврагч "Исламын улс" бүлэглэлд цохилт өгч, Лалын ертөнц дэх өөрийнхэн "Найрсаг бус" хэмээх сэтгэгдлийг өөрчлөхийн төлөө юм гэж шинжээчид үзэв.



Трамп Саудын Арабт айлчилсныхаа дараа Дундад Дорнодын бүс, Европын орнуудаар айлчилж, Бельгийн Брюссельд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалт, Италийн Сицилийн аралд болох G 7-ын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцох аж.

Харин өдөр тутмын сонин, телевизийн мэдээ зэрэг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампыг "Терроризмыг өөхшүүлэгч" хэмээн нэрлэн түүний үйл ажиллагааг буруутгасан сурталчилгаа ихээр гарсаар байгааг time.com -оос мэдээллээ. 



АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудийн Арабд хийж буй айлчлалынхаа эхний өдөр Америкийн түүхэнд зэвсгийн хамгийн том хэлцлийг байгуулсан бөгөөд талууд бүх талын стратегийн түншлэлийн талаар тохиролцож, 280 тэрбум долларын хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. 



Уг үйл явдалтай холбогдуулан энэхүү олон улсын хүрээн дэх дипломат хэлэлцээрийг буруушаасан хэд хэдэн нам, эвсэл, байгууллагууд хэвлэл мэдээллийнхнийг ашиглан Доналд Трампыг угсаа гарлаасаа шалтгаалан "Терроризмд ээлтэй" гэрээнүүдийг хийж байгаа хэмээн сурталчилсаар байгаа хэмээн ойрын эх сурвалжууд мэдээлсээр байна. 

Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна