Чарльз болон Диана нар гэрлэхээсээ өмнө ердөө 12 удаа л уулзаж байжээ

2017/05/23
Өнгөрсөн зууны домог болон нэрээ мөнхөлсөн түүхэн бүсгүй Их Британий угсаа залгамжлах ханхүү Чарльзийн гэргий гүнж Дианагийн цаг бусын үхэл одоо ч тайлагдашгүй таамаг хэвээр байдаг. Учир нь санаатай аллага эсвэл санаандгүй гэнэтийн осол гэдгийн аль нь ч тодорхойгүй байгаа юм.
 

Диана гүнжийн амьдралыг судлахаар CBS телевиз цуврал нэвтрүүлэг хийж байгаа аж. 48 цагийн хугацаатай уг нэвтрүүлэгт “Диана гүнж: Түүний амьдрал, үхэл, Бодит үнэн” гэсэн хэсгүүдээс бүрдэх аж. 
 

Бодит судалгаан дээр үндэслэн бүтээж байгаа нэвтрүүлгийн нэгэн нууц ил болсон байна. Өмнө нь хэний ч таамаглаж байгаагүй сэдвийг хөндөж, олон нийтийн өмнө ил гаргасан нь хэвлэлийнхний анхаарлыг татаад байгаа юм. Ханхүү Чарльз болон Диана гүнж нар гэрлэхээсээ өмнө ердөө 12 удаа л уулзаж, болзож байсан гэвэл та итгэх үү?  
 

Энэ талаар Дианагийн найз Лана Маркс нэвтрүүлгийн үеэр ярьсан байна. Мөн тэрээр төгсгөлд нь Диана надад нэг л зүйлийг чин сэтгэлээсээ хэлж байсан. Тэр надад “Би амьдралдаа ганц л эр хүнийг хайрлана. Тэр бол Чарльз юм” гэж хэлж байсан гэв. 


Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна