Хатан хаан II Элизабет эмгэнэл илэрхийллээ

3 цаг 19 минутын өмнө

Энэ сарын 22-ны орой Америкийн дуучин Ариана Гранде, Английн Манчестэр хотын Арэна цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх үеэр хоёр ч удаа бөмбөг тэсэрч 22 хүн амь үрэгдэж, 59 хүн гэмтэж, бэртсэн харамсалтай хэрэг гарсан билээ. 

Уг хэрэг явдал Англи, Америк даяар шуугиан тарьж байгаа юм. Үүнд Их Британий хатан хаан II Элизабет мэдэгдэл хийжээ. 

Тэрбээр: “Манчестер хотод болсон гэмт хэрэгт санамсаргүйгээр амь үрэгдсэн болон шархадсан хүмүүст улс, үндэстэн даяар гашуудан эмгэнэл илэрхийлж байна. Тоглолтыг газар дээрээс нь шууд үзэж байсан олон хүмүүсийн сэтгэлийн гүн дэх айдсыг би одоо ч мэдэрч байна. Амь үрэгдсэн хүмүүсийн ойр дотныхонд миний бие гүн эмгэнэл илэрхийлье. Мөн яаралтай түргэн тусламж үзүүлж илүү олон хүн бэртэх эрсдэлээс хамгаалсан эмнэлэг, түргэн тусламжын багийнханд мөн баярлалаа.” гэжээ.

Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна