Мелани Трамп, Доналд Трампаас илт зайлсхийх болжээ

58 минутын өмнө

АНУ-ын ээлжит ерөнхийлөгч Доналд Трамп ерөнхийлөгчийн хувиар хамгийн анхны дипломат айлчлалаа Саудын Арабт хийсэн билээ. Айлчлалын хүрээнд түүнтэй хамт тусгай эрхт багийнхан болон тэргүүн хатагтай Мелани Трамп нар явж байгаа юм. 

Өчигдөр АНУ-ын төрийн тэргүүн Тэл Авив хотноо газардаж, улаан хивсэн дээр эхнэрийн хамт алхжээ. Доналд Трамп эхнэрийнхээ гараас атгахыг оролдсон ч Мелани гарыг нь түлхсэн нь олны хараанд өртөж нилээдгүй шуугианыг тарьсан юм. 



Харин өнөөдөр Трамп болон Мелани нар Ромд айлчилжээ. Тэд онгоцноос даллаад буух үед Трамп, Меланигийн гараас атгахыг оролдсон ч эхнэр нь илт дургүйлхэж буй шинжтэй гараа өгөлгүй бултаж, үсээ оролдсон нь камерын дуранд тодоос тод буужээ. 



Ийнхүү АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын үеэр түүний  гэр бүлийн харилцаа нилээн хөндий, тэр ч бүү хэл хөндлөнгийн зүгээс харахад хурцадмал байдалтай байгаа нь анзаарагдаж байгаа юм. Мөн гэр бүлийнхээ хоорондох асуудлыг дипломат уулзалтан дээр ил харуулж байгаад нь улс төр судлаачид болон Америкчууд тун сэтгэл дундуур байгааг Elle.com сайтаас мэдээллээ.



Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна