АНУ-ын 45 дахь шинэ ерөнхийлөгч Доналд Трамп албан үүргээ авснаас хойш анхны дипломат айлчлалаа Саудын Арабын улсаар эхлүүлээд байгаа билээ. Тус айлчалын үеэр Саудын Арабын хаан Салман бин Абдул Азиз нь Доналд Трампын гэргий, тэргүүн хатагтай Мелани Трамптай гар барьсан нь олны анхаарлыг татлаа. Төрийн тэргүүн Ойрхи Дорнодын тус улсад өнгөрсөн долоо хоногт айлчлах үеэр уг үйл явдал болжээ.
Лалын шашинтнуудын хувьд ямар нэгэн холбоо хамааралгүй эсрэг хүйсний хүнтэй гар барих эсвэл биед нь хүрэх хориотой байдаг аж. Тиймээс түүний энэ үйлдлийг нийгмийн сүлжээний хэрэглэгчид эрс шүүмжилж байна.
Өмнө нь Саудын Арабд 2016 онд лалын шашинт нэгэн эмэгтэй хамт ажилладаг эрэгтэй хүмүүстэйгээ гар барьсны улмаас ажлаасаа халагдаж байжээ. Мөн үүнтэй ижил төстэй хэд хэдэн тохиолдол тус улсад нэг бус удаа гарч байсан аж.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна