​Леонардо ээлжит амрагаараа Бэлла Хадидыг сонгох уу?

2017/05/29

Өдгөө 50 насыг шүргэж яваа Холливуудын сайхан залуу Леонардо ДиКаприо сайхан хүүхнүүдэд нугасгүй дуртай нэгэн гэдгээрээ алдартай. Тэрээр сүүлд загвар өмсөгч Нина Агдалтай үерхсэн ч жилийнхээ ойн дээрээ хоёр тийшээ болсон юм.



Амьдралдаа ганц ч удаа хүнтэй гэрлэж, амьдрал зохиож байгаагүй Леонардо хүүхэдтэй болохыг хүсч байгаа гэдгээ People сэтгүүлийн 5-р сарын дугаар дээр ярьсан байдаг. Гэвч түүнд тохирох хань ижил нь одоог хүртэл олдохгүй байгаа бололтой.

Харин 2017 оны Каннын кино наадмын хаалтын үдэшлэгт жүжигчин Лео, загвар өмсөгч Бэлла Хадидтай нилээд дотно байсныг папарациуд дурандаа буулгажээ. Иймд түүнийг ээлжит найз бүсгүйгээрээ Бэлла Хадидыг сонгосон гэх шар мэдээ хэвлэл мэдээллийнхийг хэсэгтээ шуурууллаа.


Х.Нэргүй 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна