Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Английн Манчестер хотын цэнгэлдэх хүрээлэнд Америкийн дуучин Ариана Гранде тоглолтоо хийх үед нэгэн амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсэн хэрэг гарсан билээ. Уг дэлбэрэлтэнд 22 хүн амь үрэгдэж, 119 хүн шархадсан юм.
Тиймээс дэлбэрэлтэд өртөн амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулан Америкийн поп одууд Ариана Гранде, Miley Cyrus, Justin Bieber, Katy Perry, Coldplay , Pharrell Williams, Usher, Niall Horan болон Take That нар нэгдэн Манчестер хотод хандивын тоглолт хийхээр болжээ. Тоглолтын тасалбар 5-р сарын 31-нээс эхлэн борлуулалтанд гарчээ.
Ариан Гранде уг хэрэгтэй холбогдуулан зургадугаар сарын 5-ыг хүртэлх хугацаанд Лондон болон Европын хотуудад хийхээр төлөвлөсөн тоглолтуудаа цуцалсан байна.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна