К-поп хөгжимд дурлагч залуучуудын шүтээн болсон БНСУ-ын “Big Bang” хамтлагийн гишүүн T.O.P хар тамхины хэрэгт холбогджээ. T.O.P буюу жинхэнэ нэр нь Чой Сью Хюн өнгөрөгч дөрөвдүгээр сарын сүүлчээр марихуан хэрэглэсэн хэрэгт буруутгагдан Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотын цагдаагийн газарт баривчлагдсан нь өчигдөр ил боллоо.
Түүний үс болон шээсэнд шинжилгээ хийхэд, хар тамхины төрлийн олсны ургамлын эерэг урвал илэрсэн байна. Одоогоор цагдаагийнхан шинжилгээний хариуг, яллах дүгнэлтийн хамт прокурорын байгууллагад илгээжээ.
Дуучин залуу өнгөрсөн жилийн аравдугаар сард Сөүл дэх гэртээ 21 настай эмэгтэйтэй болон өөр гурван удаа буюу нийтдээ дөрвөн удаа хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон байна.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна