Хятад улс АНУ болон Саудын Арабаас эрчим хүчний түүхий эд импортлоно

2017/06/02

БНХАУ АНУ, Саудын Араб зэрэг улсаас эрчим хүчний түүхий эд импортлох 20 тэрбум ам.долларын гэрээ байгуулахаар болжээ. Энэ нь БНХАУ-ын эрчим хүчний импорт нэмэгдсэнээр нийлүүлэгч улс орны тоог нэмэгдүүлэх шаардлага тулгарсантай холбоотой аж.

20 тэрбум ам.долларын гэрээний хүрээнд "Saudi Arabian Oil" компани "CNPC"-ийн Юньнань муж дахь нефть боловсруулах үйлдвэрийн хувийг эзэмшинэ. Мөн Азербайжаны "Socar" компанитай дөрвөн тэрбум ам.долларын үнэлгээ бүхий хамтарсан төсөл хэрэгжүүлэх юм.

Үүнээс гадна "Бүс ба Зам" дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ-ын газрын тос, байгалийн хийн "CNPC" компани АНУ-тай хамтран байгалийн хийн үйлдвэр байгуулахаас гадна тээвэрлэлтийн тал дээр ч түншлэх юм. "CNPC"-ийн охин компани болох "Petrochina" газрын тосны ханшийн уналттай тэмцэхийн тулд гарцаа нэлээд хэмжээгээр танасан байна. Энэ нь БНХАУ-ын дотоод нийлүүлэлт буурч, импорт өсөх гол шалтгаан болжээ. Ийнхүү өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ газрын тосны дэлхийн хамгийн том импортлогч улс болсон юм.

Эх Сурвалж: bloombergtv.mn


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна