Бахрейн, Египет, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг дөрвөн орон Катар улстай дипломат харилцаагаа тасалснаа зарлажээ.
Бахрейны засгийн газар мэдэгдэхдээ, Катар улс Бахрейн улсын дотоод хэрэгт оролцон, терроризмыг дэмжсэн тул гадаад харилцаагаа таслан зогсоож, Бахрейнаас Катарт суугаа дипломат ажилтнуудаа татсан тухайгаа зарласан бөгөөд Катар улс Бахрейнд суугаа дипломат ажилтнуудаа 48 цагийн дотор татахыг шаардсан байна.
Катар улс Саудын Арабын дотоод хэрэгт гар дүрж, террорист үйл ажиллагааг дэмжсэн учраас Катар улстай гадаад харилцаагаа таслан зогсоож, агаарын, хуурай замын болон тэнгисийн замын харилцаагаа тасаллаа хэмээн Саудын Арабын засгийн газар мэдэгджээ.
Арабын Нэгдсэн Эмират улсын төрийн агентлагийн мэдээгээр, Арабын Нэгдсэн Эмират улс Катар улстай гадаад харилцаагаа таслан зогсоосноо мэдэгдэж, Катар улсыг бүс нутгийн аюулгүй байдлыг бусниулсан хэмээн буруушаажээ.
Египетийн ГХЯ-ны 5-нд нийтэлсэн мэдэгдэлд, Катар улс террорист үйл ажиллагааг дэмжсэн тул тус улстай гадаад харилцаагаа таслан зогсоосон хэмээн зарласан байна.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна