Хөгжингүй 17 улсын иргэдийн 51 хувь өнөөийн эдийн засгийн байдалдаа сэтгэл хангалуун байдаг

2017/06/07

Хөгжлөөрөө тэргүүлэгч улсын иргэд хөгжиж буй орны иргэдээс илүүтэй өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалдаа жаргалтай байдаг гэдгийг нэгэн судалгаа батлан харууллаа. АНУ-ын нийслэл Вашингтонд төвтэй ашгийн бус "Pew Research Center" байгууллагын явуулсан судалгаанаас харахад хөгжингүй 17 орны иргэдийн 51 хувь нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлаа эерэг гэж үздэг байна.

Харин энэхүү үзүүлэлтийг хөгжиж буй улсуудынхтай харьцуулахад 45 хувьтай байгаа юм. Эдгээр улсаас Нидерланд, ХБНГУ, Швед зэрэг улсын иргэд эдийн засгийн нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун байдгаараа дэлхийд тэргүүлдэг байна. Харин Грек улсын иргэдийн хоёр хувь нь ирээдүйдээ итгэлтэй байдаг гэсэн үр дүн гарчээ.

Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч АНУ-ын хувьд иргэдийн 58 хувь нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд таатай ханддагаа илэрхийлснээр жагсаалтын наймдугаарт бичигдсэн байна. "Pew Research Center" байгууллага хоёрдугаар сарын 16-наас дөрөвдүгээр сарын 28-ны хооронд 32 улсаас авсан нийт 34 мянга 788 судалгааг нэгтгэн дээрх судалгааг гаргажээ.
Х.Нэргүй


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна