Финландын Хельсинк хотын олон нийтийн усан санд дөрвөн настай хүү живж байхад ойр орчимд байсан нэг ч хүн анзаарахгүй өнгөрсөн нь шуугиан тарьж байна. Хүүг живж байх үед түүний ээж саунд орохоор явсан байсан бөгөөд хүү маш удаан амь тэмцэж, усанд хөвсөнөөр цус харвасан байна.
Хүүг живснээс хойш 4-5 минут өнгөрсний эцэст нэгэн эмэгтэй түүнийг уснаас татаж гаргаж байгаа нь бичлэгт үлджээ.
Хельсинк хотын шүүхээс хүүхдийг асран хамгаалагчгүй ганцааранг нь үлдээсэн хэргээр хүүгийн ээжид дөрвөн сарын түр хорих ял оноож, 2,000 доллараар торгосон гэнэ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна