Ядуу тарчиг амьдралаас сэргэн боссон 10 алдартан

2017/06/13


Жендерийн тэгш бус байдал, арьс өнгөний ялгаварлал, нийгмийн бүлэг давхарга зэрэг олон хүчин зүйлсээс болж дэлхий дээр тарчиг ядуу амьдралтай хүн олон бий. Гэвч ядуу байна гэдэг зөвхөн цаг хугацааны л асуудал гэдгийг амьдралаараа нотлосон агуу хүмүүсийн намтарыг бид сайн мэднэ. 

Хүн бүрт эрх тэгш хувь тавилан оноогддоггүй болоод ч тэр үү бидний мэдэх дэлхийд алдартай олны танил хүмүүс ч мөн ядуу тарчиг амьдралаас саятны амьдрал руу орж чадсан байдаг. Тэдгээр алдартнуудын тухай мэдээллийг танд хүргэхээр бэлтгэлээ.

1. Шиа Лабааф

Түүний эцэг эх нь хоёул урлагийн хүмүүс байсан ч амжилт гаргаж чадаагүй болохоор гэр бүлийн орлого нь тун муу байсан гэдэг. Тарчигхан өссөн жүжигчин залуу маань “Одоо бол би ядуу биш. Гэхдээ ядуу зүдүү байна гэж ямар байдгийг сайн мэднэ. Одоогийн байгаа өнцгөөсөө би эргэж тэр үеэ харахад талархах сэтгэл төрдөг шүү” хэмээн ярьж байжээ.

shia labeouf зурган илэрцүүд

2. Леонардо ДиКаприо

Бага насандаа орлого багатай, гэмт хэрэг ихтэй дүүрэгт амьдарч, амьдралын хамаг л хар бараан зүйлсийг даван туулж байсан нь түүний хүмүүжилд эерэг нөлөөг үзүүлсэн гэж хэлж болно. Буруу замаар орж, амьдралаа үрэн таран хийлгүй явсаар жүжигчиний замаар замнаж нэрийг нь хэлэхэд хэн ч танихаар алдар нэртэй нэгэн болсон билээ.

leonardo dicaprio зурган илэрцүүд

3. Дэми Мур

Холливудын алдарт жүжигчидийн нэг болох Дэми Мур машины чиргүүлд өссөн нэгэн. Санхүүгийн хүндрэлтэй маш олон асуудал байдаг байсан ч тэрээр багаасаа алдартай жүжигчин болохыг хүсдэг байсан мөрөөдлөө орхилгүй бэрхшээлийг мөрөөдлөөрөө жигүүрлэн даван туулсан юм.

demi moore зурган илэрцүүд

4. Лейтон Мийстэр

Түүний бүтээсэн анхны дүр болох “Gossip Girl” цувралын Блэйк нь түүнийг тэгтэл нь алдартай болгоогүй ч эгэл жирийн байдлаар тодроход нь тусалсан юм. Жүжигчин бүсгүй маань шоронд төрсөн бөгөөд ээж нь хар тамхины хэргээр хоригдож байх үедээ төрүүлсэн байна. Харин тэрээр огтхон ч үүнийгээ бусдаас нууж, эмзэглэдэггүй.

Холбоотой Зураг

5. Селена Гомез

Дуучин, жүжигчин бүсгүй маань багадаа ядруухан амьдарч байснаа бусдаас огт нуудаггүй бөгөөд харин ч тэр үеэ марталгүй эргэн санаж байх дуртай. Түүний нэгэн сэтгүүлд өгсөн ярилцагад “Намайг бага байхад бидэнд шатахуун авах мөнгө байгаагүйгээс машин маань унтарч, төв замын голд зогсож байснаа тод санадаг юм” гэж ярьсан байдаг.

selena gomez зурган илэрцүүд

6. Скарлет Йохансон 

Холливудын дур булаам жүжигчидийн нэгд тооцогддог жүжигчин бүсгүй маань “Daily Mail” -д өгсөн нэг ярилцлагадаа “Бага байхдаа мөнгөгүй үнэхээр хэцүү байдаг байсан. Харин одоо мөнгөтэй байх сайхан байна” хэмээн шударга хариулсан байдаг.

scarlet johanson зурган илэрцүүд

7. Кэлли Кларксон

“Бие даасан бүсгүй” гэсэн тодотголтой дуучин бүсгүй маань багадаа маш ядуу зүдүүгээс гадна гэр бүл нь тогтворгүй байснаас нөхрөө өөрийнхөө нэг тал гэж боддоггүй хэмээн ярьсан байдаг. Нөхөр маань нэг бүхэл ертөнц би өөрөө бас нэгэн бүхэл ертөнц болохоор бие биенийхээ хувийн орон зайг байнга хүндэлдэг хэмээжээ.

kelly klarkson зурган илэрцүүд

8. Эд Шийран

24 –хөн настай ч гайхалтай хит дуунуудаар бидний чихийг мялаагч дуучин залуу маань үргэлж мөнгөтэй, баян байгаагүй ажээ. “A Visual Journey” хэмээх номондоо Букенгэмийн ордны гадаа гудамжинд хоног төөрүүлж байсан тухайгаа бичсэн байдаг ба 2 жилийн турш орон гэргүй амьдарсан гэдэг.

ed sheeran зурган илэрцүүд

9. Никки Минаж 

Хөгжмийн наадмуудаас дээд шагналуудыг нь түүж, тайзыг эзэгнэдэг дуучин бүсгүй маань хэдэн жилийн өмнө Африкийн Тринидад болон Нью Йоркийн Queens-т амьдарч, баян болох талаар мөрөөдөж байсан гэвэл итгэх үү? Гэхдээ тэрээр ядуу амьдралаа өөрийгөө хөдөлгөх хүч болгон ашиглаж, ухаалаг байж чадсан гайхалтай бүсгүй.
nikki minaj зурган илэрцүүд


Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна