Мьянмар улсын армийн 120 зорчигчтой тээврийн нисэх онгоц 17-ны өдрийн үдээс хойш тус орны өмнөд нутагт сураггүй алга болжээ. Армийн албаныхны мэдээлснээр нисэх онгоцны хэсгийг олсон боловч хар хайрцгийг хараахан олоогүй байна гэв.
Эх сурвалжийн дагуу, нисэх онгоц сураггүй алга болсон тэнгисийн усан хилээс онгоцны эд зүйлсийг олсон бол хар хайрцгийг хайсаар байгаа тул онгоц сураггүй алга болсон, эсвэл осолдсон шалтгааныг тогтоох боломжгүй байгаа юм. Харин тус улсын хэвлэлийн мэдээлснээр, сураггүй алга болсон онгоцны 120 зорчигчоос 3 хүн нь эсэн мэнд аврагдсан байна.
Тэр онгоц орон нутгийн цагаар 17-ны 13:06-д өмнөд нутгийн Танифарский мужаас Янгон руу ниссэн бөгөөд хамгийн сүүлд 13:35-д тус мужийн төв Тавойгоос баруун өмнө 69 километрийн зайтай бүсэд онгоцны буудалтай холбоо барьсан байна.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна