Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй, аюулгүй байдлын талаар засгийн газрын яаралтай хурал хуралдуулж Лондонд ачааны машин явган хүмүүс рүү дайрсан хэргийг зохицуулахаар арга хэмжээ авчээ. Цагдаа нар тус хэргийг "терорист халдлага байж магадгүй" хэмээн үзэж байна гэжээ.
Мөн өдрийн үүрээр Лондонгийн хойд хэсгийн Финсбури паркийн лалын сүмийн ойролцоо гарсан ачааны машин явган хүн рүү дайрсан хэргийн улмаас 1 хүн амиа алдаж, 10 хүн шархаджээ. Хэргийн явцад 48 настай нэгэн эрэгтэйг баривчилсан байна. Одоо тэр талбайг цагдаагийнхан битүүмжсэн гэж Английн цагдаагийнхан мэдэгдсэн байна.
Их Британийн Мусулманы зөвлөл твиттерээр нийтэлсэн мэдэгдэлдээ: Тэр үед ачааны машин Лалын сүмээс гараад явж байсан хүмүүс рүү дайрсан ба ингэхдээ "зориуд"-аар дайрсан гэжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна