Туркийн засгийн газраас ​Катар улсад 5000 тонны хүнс нийлүүлэв

2017/06/20

Турк дипломат харилцааны хямралд орсон Катар улсад 5000 тонн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлжээ. Энэ сарын 5-нд Катар дипломат харилцааны хямрал болон битүүмжлэлд өртсөнөөс хойш, Турк 71 удаагийн онгоцоор Катарт 5000 тонн хүнсний зүйлийг нийлүүлсэн бөгөөд энэ долоо хоногоос эхлэн усан замаар нийлүүлэхээр болжээ.

Мөн Турк улс Катарийг хүмүүнлэгийн бүх эрэлт хэрэгцээгээр хангана гэдгээ хэвлэлийн хурлаар мэдэгджээ.

Туркийн ерөнхийлөгч Ердоган мусульманы мацаг сар дуусах буюу энэ сарын 24-с өмнө Катарын асуудлыг шийдвэрлэхийг уриалав. Тэрбээр, Туркийн ерөнхий сайд болон гадаад хэргийн сайд мөргөлдөөнийг зохицуулахаар талуудтай харилцаж байна хэмээн мэдэгджээ. 
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна