Өчигдөр буюу даваа гарагт орон нутгийн цагаар 00:20 цагт Финсбери-парк дүүрэг дэх сүмд шөнийн мөргөл хийгээд бөөнөөрөө гэртээ харьж явсан мусульманчууд руу цагаан өнгийн фургон машин дайрч орсон байна. Фургоны жолоочийг гудамжаар явж байсан иргэд барьж аваад цагдаа нарт хүлээлгэн өгчээ.
Энэ хэрэг явдлын улмаас нэг хүн амиа алдаж, 10 хүн шархадсан байна. Лондон хотын Финсбери-парк дүүрэг дэх лалын шашны сүмийн дэргэд халдлага үйлдсэн этгээд нь 47 настай Даррен Осборн гэгч байжээ.
Гэмт хэрэгтэн хэмээн сэжиглэж байгаа этгээд эхлээд хүний аминд халдсан хэргээр баривчилсан ба дараа нь терроризмтой холбоотой хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна