Шинэ Зеландын ''Ягаан Цагаан'' үелсэн байгалийн гайхамшигт тогтоц бүхий газар 130 жилийн өмнө галт уулын дэлбэрэлтэд өртөж, газар дор орсон юм. Харин судлаачид энэ газрыг эргээд олсон хэмээн олон нийтэд зарлажээ .
Шинэ Зеландын Хойд аралын Ротомана нуурын эргийг даган буусан ягаан цагаан өнгөтэй эрдсийн цуглуулга нь улсынхаа бахархал байсан бөгөөд маш их хэмжээний жуулчдыг татдаг байгалийн хосгүй үзэсгэлэнт газар байжээ.
Гэтэл 1886 оны зургадугаар сарын 10-ны өдөр эргийн ойролцоо орших галт уул дэлбэрч, 120 хүн газар дээрээ нас барж, нуурын ёроол хагаран, ус буцлам халуун болж , үнс нурам нуурын усан дээр хөвөн гарч ирж байлаа.
Гамшиг дууссаны дараа нуурын ойролцоо оршин суугчид нүдэндээ ч итгэсэнгүй. Тэдний бахархал болсон нуур, эрэг урд өмнө нь хэзээ ч байгаагүй мэт газрын хөрснөөс алга болсон байжээ.
Харин өдгөө энэхүү газрыг Рек Бюн болон Саша Нолден нарын судлаачид далайн түрэлтийн үед усанд салд ордог эрэг хавийн бүсэд булагдсан байгаа гэж үзэж байгаа юм байна.
Тэд герман гаралтай Австри геологчийн тэмдэглэл дээр үндэслэн хайлтаа үргэлжлүүлж байгаа ажээ. Шинэ зеландын судлаач, эрдэмтэд ч тэдэнд туслаж, иргэд нь маш их баяртай байгаа ажээ. Учир нь 1800 оны зурагнуудыг харахад л хичнээн сайхан, байгалийн үзэсгэлэнт газар оршин байсныг ойлгож болмоор аж.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна