Өвөрмонголчууд Б.Лхагвасүрэнгийн эмчилгээний зардалд зориулж 55 сая төгрөг цуглуулжээ

2017/12/27
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн БНСУ-д шинжилгээ өгч, ходоодны хорт хавдартай гэж оношлогдсон. Түүний эмчилгээнд 100 гаруй сая төгрөг шаардлагатай бөгөөд ирэх оны нэгдүгээр сард БНСУ-д хагалгаанд орохоор болсон билээ.

Засгийн газрын зүгээс Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээнд 25 сая төгрөг хандивлахаар болсон. Тэгвэл Өвөрмонголчууд өөрсдийн санаачлагаар аян зохион байгуулж, зургаан хоногийн дотор 150.520 юань буюу 55 орчим сая төгрөгийг цуглуулжээ. Түүний эмчилгээнд зориулж иргэд өөрсдийн сайн дураараа ийнхүү аяныг зохион байгуулсан аж.







Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна