Сүүлийн жилүүдэд Монгол улсад эрчимтэй хөгжиж байгаа 3х3 сагсан бөмбөгийн 2019 оны ФИБА 3х3-ын U18 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг манай улс зохион байгуулахаар болсон байна. Тэмцээн ирэх оны зургаадугаар сард болох юм. Энэхүү эрхийг өчигдөр "3х3 Олон улсын сагсан бөмбөгийн холбоо" манай улсад албан ёсоор олгожээ. ФИБА 3х3 U18 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 20, нийт 40 баг өрсөлдөх юм. Манай шигшээ багийн хувьд энэ насны ангиллаар Ази тивээс хүрэл медалийг хүртсэн билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна