Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд хүүхэд өндөрөөс унаж амиа хорлох гээд байна гэсэн дуудлага өчигдөр /2018.11.01/ оройн 19.20 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчид 19.34 цагт очиход Баянгол дүүргийн харьяат 14 настай эмэгтэй Н нь 15 давхар барилгын дээвэр дээрээс үсрэх гэж байжээ.
Аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч Д.Шижирболд, эмч, дэслэгч Э.Эрдэнэзуу нар охинтой ярилцаж, сэтгэл санааг нь тайвшуулан, 15 давхраас буулган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна