Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг Тажикстан улсад олимпийн эрхийн төлөөх урьдчилсан шатны тоглолтууд хийж байгаа билээ. Хэсэгтээ Сингапур, Филиппин тэргүүтэй Азийн хүчтэй багуудтай таарсан манай шигшээ өчигдөр эхний тоглолтоо зохион байгуулагч Тажикстаны багтай хийлээ. Тоглолтын эхний хагаст Монголын баг эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж багийн ахлагч О.Цасан-Охины гоолын ачаар 1:1-ийн харьцаатай дуусгажээ. Харамсалтай нь үлдсэн цагт Тажикстаны баг 3 гоолыг тооны самбарт бүртгүүлснээр тоглолт 4:1-ийн харьцаатай манай багийн ялагдлаар өндөрлөсөн байна. Гэсэн ч манай охидод боломж байгаа юм. Тэдэнд 3 тоглолт үлдсэн бөгөөд дараагийн тоглолтоо 11 сарын 6-ны өдөр буюу маргааш Сингапурын багтай хийнэ.Сингапурын багийн хувьд эхний тоглолтоо Филиппиний шигшээ багтай хийж 9:0-ийн харьцаатайгаар ялагдал хүлээгээд байгаа юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна