Японы сүмо бөхийн холбоо Кюүшюү башёд залуу бөх Митакэүмид Озеки цолны болзол тавиад байгаа билээ. Энэ болзолд Митакэүми 11 даваа авахаас гадна аварга Кисеносатог давах учиртай юм. Арслан цолны төлөө дайралт хийх сэкивакэ Митакэүми эхний өдөр Точиоозантай барилдсан ч, цүкиотоши мэхээр туршлагатай Точиоозан эхний даваагаа авчээ. Тэгвэл өнөөдөр Митакүэми манай бөх Тамавашитай оноолт таараад байна. Озэки цолны болзол болох санякү дээр сүүлийн 3 башёд 33 давааг хангахад Митакэүмид 11 даваа үлдээд байгаа. Гэвч холбооны шүүгчдийн зөвлөлийн тэргүүн Оономацү ояката давааны тоо төдийгүй барилдааны агуулгыг харж байж шийднэ гэдгээ сэтгүүлчдэд хэлжээ. Митакэүми Нагояд 13 ялалттай түрүүлж, Намрын тэмцээнд 9 давсан. Өнгөрсөн тэмцээнд озэки болж чадаагүй ч энэ удаад тэр бэлтгэл бүрэн ханасан гэж тэр ярьж байгаа. Митакэүми Кисэносатотой өмнө нь 7 барилдаж, ганцхан давж байсан билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна