Үндэсний хоккейн лигийн 2018-19 оны улирлын тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Одоогоор өрнөд бүсийг Нэйшвилл Предаторз баг 13 хожилтой, дорнод бүсийг 12 хожилтой Тампа Бей Лайтнинг баг тэргүүлж явна. Сүүлийн жилүүдэд Араатнууд өрнөд бүсэд гайхам амжилтыг үзүүлж байгаа бол эсрэгээрээ Стэнлийн цомын 6 удаагийн аварга Чикаго Блэкхокс баг уналтанд ороод байна. Тэд сүүлийн 8 тоглолт дараалан өрсөлдөгч багтай хожигдол хүлээгээд байгаа юм. Ингэснээр Хар харцагууд өрнөд бүсийн хүснэгтийн сүүлийн байрт 2011 оны тэсрэлт Лос Анжелес Кингз багтай хамт бичигдэж байна. Өрнөдийн тэргүүн багуудын уналт энэ улиралд олон мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байгаа билээ. Өнөөдөр Хар харцагууд Каролина Харрикейнс багтай өрсөлдөж, 3-2 харьцаагаар дийлджээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна