Кисеносато аварга тэмцээнийг орхилоо

2018/11/15
Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё буюу 11-р сарын тэмцээн энэ өдөр 5 дахь өдрөө үргэлжлэн явагдана. Тэмцээний 4 өдрийн дараах байдлаар аварга Кисеносато 4 дараалан унасан тааруу үзүүлэлтийг гаргаж, улмаар энэ сарын башёг орхих шийдвэрийг гаргажээ. Ингэснээр 11-р сарын тэмцээн аварга цолтонгүй башё боллоо.

      Хакүхо, Какаүрюү нар тэмцээний эхнээс гэмтлийн улмаас барилдаагүй бол япон аварга Кисэносато гэмтэж бэртээгүй ч эхний 4 өдөр дараалан ялагдсан тул арга буюу тэмцээнээс гарсан байна. хэдийгээр тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилт сайн болсон хэмээн мэдэгдэж байсан ч, 4 өдрийн турш үзүүлсэн барилдаан нь тийм ч сайн байгаагүй юм.

       Япон аварга энэ жил нэгдүгээр сарын башёд 1 даваа авч, 3,5,7 сарын сард барилдалгүй өнжиж, улмаар 9-р сарын Аки башёд 10 даваа авсан бөгөөд энэ жил нийт 34 барилдаанийг хийсэн ч, 11 даваа авчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна