Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотод болж байна. Энэ сарын 15-д эхэлсэн ДАШТ-д 73 орны 333 боксчид өрсөлдөж байгаагаас хагас шигшээд өрсөлдөх боксчид өнөөдрөөс тодорч эхэлнэ.
Тэмцээний зургаа дахь өдөр буюу өнөөдөр 54кг-д хүрэл медалийн төлөөх тулаанаа Мароккогийн Захраоюү Зохратай хийнэ. Тэрбээр Унгарын Сабина Сючи, Хорватын Зелана Питеса нарыг дараалан ялж, шилдэг наймд үлдсэн юм. Тус жинд 26 боксчин өрсөлдсөн.
Манай боксын ОУХМ М.Нандинцэцэг ДАШТ-д тав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд “Инчён 2014” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн.
Дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал нарын удирдлага дор долоон тамирчин оролцож байгаагаас 51 кг-д Л.Алтанцэцэг, 57 кг-д Т.Болортуул, 75 кг-д М.Мягмаржаргал, 69 кг-д Э.Эрдэнэтуяа нар тэмцээнээ өндөрлүүлсэн.
Харин 48 кг-д О.Жаргалан, 54 кг-д М.Нандинцэцэг нар шөвгийн наймд, 60 кг-д М.Намуун шөвгийн 16-д тунан үлдээд байна.
Өнөөдрийн тоглолтуудыг https://www.aiba.org/ сайтаар шууд үзэх боложмтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна