Япон Улсын Нагоягийн их сургуулийн докторын хөтөлбөр зарлалаа

2018/11/22
Энэхүү докторын шинэлэг хөтөлбөр нь зайны сургалтыг уламжлалт сургалтын хэлбэртэй хослуулан хэрэглэж Японы тэргүүлэх профессоруудаар удирдуулж докторын зэрэг хамгаалах боломжийг Монгол Улсын иргэдэд олгож байгаагаараа онцлог юм.

Англи болон Япон хэл дээр магистрын дипломын ажил бичиж хамгаалсан эсхүл англи, япон хэлний өндөр мэдлэгтэй Монгол Улсын иргэд хөтөлбөрт хамрагдсанаар одоо эрхэлж буй үндсэн ажлаа үргэлжлүүлэн хийхийн хажуугаар Японы үндэсний их сургуульд хууль зүйн докторын зэрэг хамгаалах юм.

Бүртгүүлэх иргэийн материалыг 2018 оны арваннэгдүгээр сар 27 -ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Туушин цамхагт байрлах оффистоо хүлээн авч байна. Хөтөлбөрийн талаар болон элсэлттэй холбоотой мэдээллийг хавсаргав. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж танилцана уу.

www.educa.nagoya-u.ac.jp/en/info/asci/201904_ASCI_EDUCA_Final.pdf

Эх сурвалж: БСШУСЯ 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна