Дараалал дайрч жирэмслээд зэмлэл хүртэв

2018/11/28
Японы нэгэн цэцэрлэгийн багш бүсгүй ахмад настай бусад багш нараас түрүүлж бие давхар болсныхоо төлөө хатуу сануулга авсан байна. Японд “жирэмслэх дараалал” гэсэн бичигдээгүй нэгэн хууль бий. Хэрвээ чи хаа нэгтээ ажиллаж байгаа бол дээд албан тушаалтай юм уу нас өндөр хүмүүсийнхээ дараа л жирэмслэх эрхтэй аж.
 
Энэ хачирхалтай дүрмээс болж маш олон эмэгтэй хохирдог байна. Хэзээ жирэмсэн болохоо хэн ч хэлж мэдэхгүй. Хатуу сануулга авсан багш эмэгтэйн нөхөр бачуурсандаа хэвлэлийнхэнд хандсанаар бөөн асуудал дэгджээ. Түүний эхнэр хамт олноосоо түмэнтээ уучлал хүссэн ч ажлынхан нь түүнийг ер зүгээр байлгахгүй байгаа гэнэ.  
 
Японд эмэгтэйчүүдийн 47 хувь нь жирэмсэн болсон гэдгээ мэдэнгүүтээ халагдах өргөдлөө өгдөг байна. Хүүхэд харах хугацаа нь дууссан хойно шинээр ажил олох гэж ихэд зовдог гэнэ. Яагаад гэвэл компаниуд хүүхэдгүй эмэгтэйчүүдийг ажилд авахыг илүүд үздэг юм. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна