Цэрэгт яваад хөгжлийн бэрхшээлтэй болсон Ж.Баярцогтод туслах АЯН эхэллээ

2019/01/30
2017 оны нэгдүгээр сарын 23-нд Дорноговь аймгийн Зүүнбаян сум дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид байлдагч Ж.Баярцогтыг яргалсан хэрэг гарсан байдаг. Хэргийг сануулбал, байлдагч Ж.Баярцогтыг харуулын байранд гал түлж дулаацсан гэж харуулын дарга, дэд ахлагч Ц.Энхцолмон хүйтэн цементэн талбай дээгүүр хөл нүцгэн гүйлгэн, элгээр нь газар хэвтрүүлж, хүйтэн ус цээж рүү нь цацах зэргээр шийтгэж байжээ. Энэ харгислалын улмаас 25 настай Ж.Баярцогт хөлийнхөө есөн хурууг тайруулж, тахир дутуу болсноор хэрэг явдал хаагдсан гэж хэлж болно.

Харин эр цэргийн алба хааж яваад эрэмдэг болсон Ж.Баярцогтод, дуучин, соёлын тэргүүний ажилтан Э.Энх-Эрдэнэ  туслахын тулд хандивын аян эхлүүлжээ. Хандивыг хаан банкны 5064382455, Төрийн банкны  34010195324, Жаргалсайханы Баярцогт гэсэн дансанд төвлөрүүлэх бөгөөд цугларсан мөнгийг Ж.Баярцогтыг орон гэртэй болгоход зарцуулах юм байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна