Мексикийн кино найруулагч Альфонсо Куароны бүтээл “Roma” кино Британийн BAFTA олон улсын кино наадмын тэргүүн шагнал хүртлээ. Түүнчлэн энэ кино BAFTA кино наадмаас шилдэг найруулагч, шилдэг зураглаач, гадаад хэл дээрх шилдэг киноны шагнал хүртсэн байна.
Хар цагаан өнгөөр авсан кинонд 1970-аад оны үед Мехико хотын Ромын дүүрэгт амьдрах энгийн нэгэн гэр бүлийн амьдралын түүхийг өгүүлдэг байна. Найруулагч Куарон энэ бүтээлээрээ тухайн цаг үеийн нийгэм-улс төрийн амьдралыг өгүүлж, Мексикт оюутны бослогыг хэрхэн хүчээр дарж байгааг харуулжээ.
Альфонсо Куароны бүтээл “Roma” кино өмнө нь АНУ-ын найруулагчдын холбооны гол шагнал, “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг бүтээлийн шагнал, мөн Венецийн кино наадмын “Алтан арслан” хүртсэн юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна