Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуй

2019/02/12
      Өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна 

ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ
08:30 цагт: "Эрдэнэс-Тавантолгой" ХК Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран "Эрдэнэс-Тавантолгой - Инноваци, үйлдвэрлэл" зөвлөгөөнийг зохион байгуулна. Зөвлөгөөнд "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн удирдлагууд, Шинжлэх ухааны академи, МУИС, ШУТИС болон холбогдох бусад байгууллагуудын эрдэмтэн, судлаач, эдийн засагчид оролцон өөрсдийн илтгэлийг танилцуулна. Утас: 99100378

ЗАСГИЙН ГАЗРЫН XI БАЙР
11:00 цагт: Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг дахь 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:30 цагт: Хувийн хэвшлийнхэн болон судлаачид хамтран агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах төсөл боловсруулснаа ҮАБЗ-д танилцуулахыг хүсч байгаа талаараа мэдээлэл хийнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна