Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд өчигдөр хөрсний нуранги үүсч осол гарсан тухай бид мэдээлсэн.
Тодруулбал, өчигдөр 17.00 цагийн үед тус уурхайд хөрсний нуранги үүссэн бөгөөд уг нурангид нийт зургаан ажилтан өртөж, холбогдох албаныхан аврах ажлыг шуурхай зохион байгуулж эхний ээлжинд хоёр ажилтныг аварч тус сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Одоогоор тэдний биеийн байдал хэвийн байгаа аж.
Нөхцөл байдалтай холбогдуулан 19.00 цагийн үед Улаанбаатар хотоос Үндэсний аврах ангиас 12, Уул уурхайн аврах албанаас 8 нийт 20 аврагчийг тус уурхайд ажилуулахаар аваачаад байна.
Мөн уурхайн нэг экскаватор, бульдозер тус хөрсний нурангид дарагдаад байгаа бөгөөд тус техникүүдийн кабинд байгаа операторууд юм байна.
Энэхүү осол нь урьд шөнө Төв аймгийн Заамар сумын нутаг, Хайлааст багийн орчимд 23:00 цагийн үед 4.6 магнитуудын хүчтэй газар хөдөлсөн явдалтай холбоотой бөгөөд энэ газар хөдлөлт нь хөрс нурах, гулсалт үүсэх нөхцлийг бүрдүүлсэн гэж гэж байгаа ч холбогдох албаныхан хүн харин өөр тайлбар хэлж буй юм.
Нуралт үүссэн шалтгаан нь уурхайн усан сангаа нуралт болсон хананаас ердөө 100 метрийн цаана байрлуулсан. Улмаар усан сан нэвчилт өгч хөрсний сулралт үүссэн байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг байгаа аж.
Мөн тус уурхайн зэргэлдээх ажиллаж эхлээгүй хоёр ч уурхайд ийм нуранги үүсээд байгаа бөгөөд МХЕГ-аас “Эко Алтан Заамар” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна