Хуралдаанд АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Европ, Ази, Номхон Далай, Латин америкийн бүс нутаг хариуцсан захирал хатагтай Каролин Нуен, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Мануэл П.Микаллэр зэрэг албаны хүмүүс оролцож, байр сууриа илэрхийлсэн юм. Мөн хуралдааны үеэр Компакт гэрээ хэрэгжих хугацаанд МСК-ыг төлөөлөн Монгол Улсад ажиллах Суурин захирал ноён Алекс Рассиныг Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулсан бөгөөд тэрбээр цаашид Монголын МСС, түүний Удирдах зөвлөл болон холбогдох яамд, байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, Компакт гэрээг амжилттай хэрэгжүүлэхэд бүтээлч хувь нэмэр оруулахаа илэрхийллээ.
Удирдах зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар Монголын МСС-ийн 2018-2019 оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, 2019 оны хоёрдугаар улирлын санхүүжилтийн төлөвлөгөөг хэлэлцэн баталсан бөгөөд Монголын МСС-ийн хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг шуурхай зохион байгуулахад анхаарч ажиллахаар шийдвэрлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна