АНУ-ын Колумбус хотноо зохион байгуулсан "Arnold classic-2019" тэмцээнд амжилттай оролцож Бодибилдингийн хагас хѳнгѳн жин буюу 70 кг жингийн ангилалд мөнгөн медаль хүртсэн тамирчин Д.Энх-Эрдэнэ /2019.03.05/ эх орондоо ирлээ.
Тэрбээр энэ нэр хүндтэй том тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байгаа юм. Өмнө нь манай тамирчид тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.
Түүний гаргасан томоохон амжилтуудаас дурдвал: WBPF World champion 2017” /Улаанбаатар/, WBPF Asian bodybuilding&physique sports chamionship 2016” /Thimpu Бутан/, NPC Arnold classic amateur 2019” / АНУ Охайо муж Columbus/, WBPF World champion 2016” Топ 5 /Паттаяа хот Тайланд/ тэмцээнд тус тус амжилттай оролцсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна