Таныг шингэний дутагдалд оруулдаг 10 зүйл

2019/03/06

Хэрвээ бид авч байгаа шингэнээсээ илүүг гадагшлуулбал бие шингэний дутагдалд ордог. Насанд хүрсэн хүний шингэн дутагдлын шинж бол маш их ам цангах, тогтмол бус бие засах, бараан өнгөтэй шээх, толгой эргэх, сульдах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг хэмээн Mayo Clinic-с гаргажээ.

Доор хамгийн түгээмэл шингэн дутагдалд оруулдаг 10 хүчин зүйлсийг дурдлаа. 
 

Нэг. Согтууруулах ундаа​

Win, beer, cocktails

Согтууруулах ундааг уух үед тархи хэвийн мэдээлэл бөөр лүү явуулахаа больдог байна. Ерөнхийдөө тархи хэзээ шээхийг хэзээ зогсохыг бөөрөнд хэлж байдаг үүрэгтэй бөгөөд согтууруулах ундаа их уух тусам энэхүү мэдээлэл эмх замбараагүй болж систем алдагддаг байна. 50 грамм согтууруулах ундаа хэрэглэх тоолонд бөөр нэмэлт 120 грамм шингэнийг ялгаруулдаг гэнэ. Бөөр хэвийн ажиллаж байх үедээ цагт 60-80 грамм шингэн ялгаруулдаг гэнэ шүү.

Хоёр. Эм, эмийн эмчилгээ

colorful mix of medicationsДийлэнх эм биеийн шингэнийг ихээр авдаг болохыг WebMD-с мэдээлжээ. Ялангуяа химийн эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнгүүдэд бөөлжих, гэдэс гүйлгэх, хөлс гарах зэрэг шинж тэмдэг илэрдгээс шингэн дутагдалд орох боломжтой гэв.

Гурав. Давс​

canned soupДавсны агууламж өндөр хоол хүнс байнга хэрэглэх нь эрүүл мэндэд таагүй бөгөөд энэ нь биеийн шингэнийг ихээр зарцуулдаг байна.

Дөрөв. Агаарын нислэгkid, water bottle, planeАгаар дахь чийгшилт газраас 10-20 хувиар бага байдаг байна. Иймд аялаж байх үедээ ус сайн уун, арьсаа чийгшүүлж байх хэрэгтэй. Гэвч аялагчид олон дахин босож ариун цэврийн өрөө орохоос төвөгшөөн шингэн бага ууж, ихэнхи тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэдэг байна. Энэ нь биед байх шингэнийг илүү их хэрэглэх хуурайшилт үүсгэдэг байна.

Тав. Сарын тэмдэг
Working women with menstrual painCramps aren't the Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирсэн үед цусаар дамжин шингэн алдагдаж байдаг байна.

Зургаа. Стресс​

We can keep the emotional 'muscle' of resilience strong by practicing certain behaviors, so when crisis hits, we have our emotional-survival toolboxes at the ready.Стрессний олон үр дагаварын нэг нь шингэнийг биеэс гаргах үйл явц юм. Хэрвээ та тогтмол стресстэй байдаг бол шингэн зүйл сайн ууж биеэ шингэний дутагдалд оруулахгүй байх нь хамгийн чухал зүйл юм.

Долоо. ӨндөрFind out what you want to do and set goals for yourself.Тогтмол хэвийн амьдардаг газраасаа өндөр газар очиход хүний бие илүү их шингэн шаарддаг байна. Өндөрт бид илүү гүн хурдан амьсгалдаг.

Найм. Хангалттай бус жимс ногооны хэрэглээfruits and vegetablesЗарим жимс ногооны 90 хувь нь ус байдаг бөгөөд тогтмол хэрэглээгээ болгох нь биед ашиг тустай. Хамгийн их ус агуулдаг жимс нь тарвас, гүзээлзгэнэ, тоор зэрэг жимс юм. Харин ногооноос өргөст хэмх, цэцэгт байцай зэрэг юм.

Ес. Хөхөөр тэжээх​

breastfeedingХөхүүл эхчүүд хүүхдээ хөхүүлж байхдаа мөн их хэмжээний шингэнийг гадагшлуулж байдаг байна. Хөхний сүүнд маш их эрдэс бодис байдаг төдийгүй хүүхдийг шингэний дутагдлаас хамгаалах бодис хүртэл байдаг ажээ. Энэхүү хэрэгтэй бодисоо өөрөөсөө гаргах нь өөрийг нь шингэний дутагдалд оруулж байдаг тул ус, жимс жимсгэн ногоог сайн хэрэглэхийг зөвлөж байна.

Арав. Хөгшрөх​

Elderly couple holding hands.Нас ахих тусам бидний цангаж буй мэдрэмж буурч, бөөр шингэнийг боловсруулах нь удааширдаг байна. Цангасан санагдаагүй ч гэсэн усыг их хэмжээгээр хэрэглэж байх нь маш чухал ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна