ОУХМ Ц.Батцэцэг “Дэлхийн цом”-д алтан медаль хүртэж хошой аварга болов.
Самбо бөхийг үндэслэгч багш нарын нэг Анатолий Харлампиевийн нэрэмжит самбо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын нийслэл Москва хотын “Лужники” ордонд боллоо.
Энэ удаагийн тэмцээнд “FIAS” буюу Олон улсын самбо бөхийн холбоонд данстай 33 орны 250 тамирчин 27 жинд спорт самбо, байлдааны самбо бөхийн төрлөөр өрсөлдөв.
Эмэгтэйчүүдийн 68 кг жинд тус тэмцээний өнгөрөгч оны аварга, 2018 оны Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Ц.Батцэцэг алтан медаль хүртэж, уг тэмцээний хошой аварга болов.
Мөн эрэгтэйчүүдийн 74 кг жинд зодоглосон ОУХМ Н.Хадбаатар мөнгө, эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч сорьсон, 2018 оны залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Б.Баасанхүү, эрэгтэйчүүдийн 90 кг жинд барилдсан, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, +100 кг жинд өрсөлдсөн, 2018 оны Ази тивийн аварга, ОУХМ Д.Пүрэвдорж нар хүрэл медаль хүртсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна