Пакистанд халдвартай хөхүүл эхээсээ хүүхдүүд ДОХ-ын халдвар авчээ

2019/05/23
Пакистаны нэгэн жижиг тосгонд ДОХ газар авч, хүүхдүүд ихээр халдварлажээ. Халдварын эхний шинж тэмдэг өнгөрөгч хоёрдугаар сард илэрсэн байна. Анх Пакистаны зүүн өмнөд нутгийн Ратодеро тосгоны хэд хэдэн эцэг, эх хүүхдээ тогтмол халуурч байна гэж эмчид хандсан байна. Үүнээс хэдэн өдрийн дараа эмчид хандсанаас ч олон хүүхэд ижил шинж тэмдгээр өвджээ.

Тосгоны эмч аргаа бараад хүүхдүүдээс цусны шинжилгээ авахад тэд Хүний Дархлалын олдмол хомсдолтой болох нь нотлогджээ. Гэхдээ хэн ч яагаад хүүхдүүд ийм халдвар авсныг мэдээгүй байна.

Үүнээс хойш 607 хүн ДОХ-той гэж тогтдоогдсоноос, 75 хувь нь нэг сартайгаас 15 насны хүүхдүүд байна. 2016 онд мөн Хүний Дархлалын олдмол хомдол байж болзошгүй гэсэн сэжиг таамгийн дагуу Өмнөд нутгийн Синд мужийн Ратодеро тосгонд явуулсан шинжилгээгээр 1520 гаруй хүн ДОХ-ын халдвар авсан байжээ.

Үүнээс дийлэнх нь эрэгтэйчүүд байжээ. Тэд тухайн үед нутгийн биеэ үнэлэгчидтэй холбоотой болж таарсан байна. Тэр явдлаас болж биеэ үнэлэхийг хориглосон шийдвэрийг зөрчиж Синд мужийн Ларкана хотод үйл ажиллагаа явуулдаг байсан жуулчдын дэн буудлуудад хатуу арга хэмжээ авч байжээ.

Ратодеро тосгонд сайн дурын ажил хийж байгаа “Ага Хан” их сургуулийн эмнэлгийн доктор Фатима энэ талаар ярихдаа 2016 онд гарсан Хүний Дархлал хомсдлын тархалт, хүмүүс эрүүл мэнддээ хайхрамжгүй хандах тохиолдол их байдагтай холбоотой гэсэн байна. Учир нь Пакистанд, ялангуяа хөдөө тосгонд хүмүүс эмчид очихын оронд хямд төсрийг нь бодон домч, бөө нар дээр очиж эм тан авдаг байна.

“Хүүхдүүд ДОХ-ын халдвар авах гурван шалтгаан л байна. Нэгдүгээрт, халдвартай хөхүүл эхээсээ, хоёрдугаарт, цус сэлбэснээс, үгүй бол халдвартай мэс заслын багаж буюу тариураар дамжуулан авсан” гэж доктор Фатима ярьж байна. Тэрбээр шинжилгээ хийж үзэхэд, вирусын халдваргүй эхийн хүүхдүүд цус сэлбүүлж байжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна