Италийн Тромелло хотын даргын сонгуульд трансжендер хуульч Жианмарко Негри ялалт байгуулжээ. Энэ жил 40 нас хүрсэн Жианмарко Негри 5 жилийн өмнө хүйсээ солиулахаасаа өмнө Мария Негри хэмээх бүсгүй байсан аж. Улстөрд орохоосоо өмнө Жианмарко Негри ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах идэвхтэн байжээ. Италийн хойд нутгийн цөөн хүн амтай Тромелло хотын даргын сонгуульд Жианмарко Негри 37.5 хувийн саналаар буюу гурван өрсөлдөгчөөсөө илт давуу санал авч ялснаар Итали улсын түүхэнд анхны трансжендер хотын дарга болжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна